Олон улсын жүдо бөхийн холбооны “Мастерс” өнөөдөр эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны “Мастерс” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Циндао хотноо эхлэх гэж байна. Жин бүртээ дэлхийн чансааны эхний 16-д бичигдсэн шилдэг жүдочдыг оролцуулдаг уг тэмцээн энэ жилээс өргөжиж эхний 32 бөхийг оролцуулдаг болоод байгаа юм.

Тэмцээнд 67 улсын эрэгтэй 228, эмэгтэй 218, нийт 446 жүдоч оролцож байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй долоон жүдоч барилдана. Өнөөдөр хөнгөн жингийн буюу эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд орон нутгийн цагаар 12.00 цагаас хэсгийн барилдаанууд эхлэх юм. 

Сэтгэгдэл бичих