Москва хотын дарга асан Юрий Лужков нас нөгчив

Москва хотын дарга асан Юрий Лужков 84 насандаа нас нөгчжээ. Интерфакс агентлаг мягмар гарагт  ингэж мэдээлсэн байна.
Телевизийн РЕН ТВ сувгийн уламжилсанаар, Лужков зүрхний мэс засал хийлгэсэн Мюнхен хотын нэг эмнэлэгт нас баржээ.

Лужков 1992 оноос 2010 онд Москва хотын даргын албан тушаалд  ажиллаж байсан юм. “Итгэл алдсантай холбогдуулан” 2010 онд тэр үеийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийн шийдвэрээр  албан тушаалаасаа халагджээ. 2016 оны есдүгээр сард ерөнхийлөгч Владимир Путин түүнийг “Эх орны өмнө гавъяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнасан  байна.
Лужков 2017 оны арваннэгдүгээр сард дуртгалаа нийтлүүлж,  хотын даргын албан тушаалаас буусан шалтгааныхаа тухай бичжээ. Тухайлбал, Медведевтэй санал зөрж байсан тухай номонд өгүүлсэн байдаг байна. Тэрээр улс төрөөс явсныхаа дараа хөдөө аж ахуйн ажил эрхлэх болжээ. 
Юрий Лужковыг Москва хотод Новодевичийн оршуулгын газарт нутаглуулах ажээ.
Б.Атар

Сэтгэгдэл бичих