Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

Онцгой байдлын газрын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амийг аварчээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна.

Гал гарч байсан байшинд байсан 10 настай охиныг 7 настай эрэгтэй дүүгийн хамт авран хамгаалж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих