Трамп Лавровтай уулзсанаа хэрхэн үнэлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан тухай сэтгэгдлээ хуваалцжээ.  Тэр өөрийн Твиттерт энэ тухай бичсэн байна.
Америкийн удирдагч орос ын сайдтай уулзсанаа “маш сайхан уулзалт” боллоо гэж тодорхойлжээ.  Түүний бичсэнээр, тэд цөмийн зэвсэглэлд хяналт тавих асуудал, сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцдог асуудал, худалдаа, стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах  арга хэмжээний тухай гэрээ, түүнчилэн Иран, Хойд Солонгосын асуудал хэлэлцсэн байна.
“Бидний яриа хэлцээ ойрын үед үргэлжилнэ хэмээн найдаж байна!” гэж Трамп төгсгөлд нь  бичжээ.
Лавров хариуд нь дурдахдаа, Трамп Оростой найрсаг харилцаатай байх нь ашиг тустай гэдгийг ойлгож байгаа ч,  АНУ-д тэр бүр хүн ингэж боддоггүй гэж мэдэгдсэн байна. Орос улсыг сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролдцдог гэх бичиг баримтыг нийтлэхийг америкийн ерөнхийлөгчид санал болгосноо сайд бас тэмдэглэжээ.
Лавров  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотай уулзахаар арванхоёрдугаар сарын 10-нд Вашингтонд очсон юм.  Түүнчилэн сайд  Дональд Трамптай уулзаж, тэдний яриа 45-50 минут үргэлжилсэн байна.
Б.Атар

Сэтгэгдэл бичих