Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 119-235 байгаагаас Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна. Харин Амгалан, Баруун 4 зам, 100 айл, Ургах наранд агаар хэвийн буюу чанарын индекс 57-88, Мишээл экспо, Монгол газарт агаар цэвэр гарчээ.


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

хүхэрийн давхар исэл - 202.9.46.1882019-12-11 09:50:55

Энэ Үндэсний телевизийнхэн тэгээд л өөрснийг нь үхэл рүү дуудсан хүхэрийн давхар исэлдээ хордоод л, хордуулж байгаа МАН -аа магтаад л сууж байх юм даа.