ШШҮХ-ийн эмч нарыг шүүх хурал ГУРАВ дахь удаагаа хойшлов

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал  2019 оны  12-р сарын 10-ний өдрийн  09500 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байсан юм.  Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан бол дахин хойшлов. Энэ удаад хохирогч ирээгүй мөн ШШҮХ-ийн лаборант Баттогтох ирээгүй тул шүүх хуралдааныг 2020.01.07-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Монгол улсын шүүхийн практикт хүнийг гэм буруутай эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ял оноох эсэхийг шийддэг. Гэтэл тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой ШШҮХ-ийн шинжээч эмч нар яллагдагчаар татагдаад байгаа нь өөрөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу яллагдагчаар татагдаад байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ажлаа хийсээ байгаа юм. Энэ нь тэдгээр шинжээчид дахин өөр хэргийн шинжилгээг будлиантуулж байж болзошгүй юм.

Уг шүүх хуралд ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Тэнүүн, О.Даваасүрэн, лаборторийн эрхлэгч С.Ганболд, лаборант Ч.Баттогтох, ШШҮХ-ийн дэд захирал асан өдгөө ДХИС руу шилжсэн Ц.Гантулга нар гэрчээр орлолцохоор байсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

шинжээч - 182.160.35.1932019-12-10 20:04:31

энэ генерал чинь 3 сая ам долларын хээл хахууль авсан гээд зурагтаар ярьж байсан шүү гэтэл...