Ялаа яагаад хөлөө үрдэг вэ?

Ялаа хөлөө хэрхэн үрж байхыг бидний хэн нь ч анзаарсан байх учиртай. 

Тэгвэл яах гэж ингэдэг юм бол?

Ялаа тэгш, босоо, налуу гээд ямар ч гадаргуугаар, тэр ч бүү хэл адар дээгүүр уруугаа харан явж чаддаг.  Тэгвэл яагаад ундаггүй юм бол?

Учир нь, энэ шавьжны хөлний үзүүр  тусгай наалдамхай  шингэн (өөх болон нүүрс усны холимог) ялгаруулдаг нарийхан хялгасан үсээр бүрхэгдсэн байдаг гэнэ.  Энэ нь ямар ч гадаргууд ялааг тогтоон барьдаг байна.

Ялаа тийм ч цэвэрхэн гадаргуугаар яваад байдаггүй учир,  хөлөнд нь бохир зүйл хуримтлагдаж, энэ нь гадаргууд наалдах явдлыг муутгадаг аж.  Тиймээс ялаа  наалдсан шороо тоосыг “цэвэрлэхийн” тулд хөлөө байнга үрдэг байна.

Эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ. Юу гэвэл, тэд ялааны хөлний тосыг арчиж, шилэн дээр тавьсан байна. Тэгсэн чинь ялаа шилэн дээгүүр явж чадахгүй, хальтирч байжээ. Тийнхүү  хөлний үсэнд тодорхой хэмжээний “цавуу”  ялгарах хүртэл ингэж байсан байна. Ялаа нь энгийн л амьтан юм шиг санагдаж болох.  Гэвч энэ шавьж бидний хэлнээс арав дахин илүүгээр хоолны амтыг мэдэрдэг байна. Ялааны хөлөнд бас амтлах, хүртэх эрхтэн байдаг учир, ялаа  идэж болох зүйлийг  эхлээд хөлөөрөө амтлаж, дараа нь хошуугаараа иддэг  аж. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mahakaali - 1.223.35.592019-12-11 13:04:44

yalaa ih baina gedeg orchin bohir bainaa gesen ug. yalaagaa ustgah arga haitsgaa

Монгол улс - 66.181.161.472019-12-11 11:44:48

Бурханы бүтээл

зочин - 66.181.169.1082019-12-11 09:13:01

Ялаа ч ер нь овоо гар шүү дээ. Хүн унтуулахгүй, эвтэйхэн ч суулгахгүй.

ӨӨ - 139.5.218.122019-12-11 08:07:12

ГАРАА ҮРЖ БАЙГАА ЮМАА.

Од - 86.8.200.2512019-12-11 07:52:50

Ялааны оронд хоол амтлаад үзчихдэг овоо муу гарууд юмаа

NICE - 202.179.26.2532019-12-10 17:25:10

WOW YAMAR SEXY YALAASHIG GUUNIA BE

Зочин - 66.249.82.1742019-12-10 13:25:18

маш ашигтай шавьж шүү дээ. Хѳрсний бохирдлын багагүй хувийг цэвэрлэхэд оролцдог.

зочин - 192.82.68.112019-12-10 12:46:15

байгалын ялаа