“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж тэр ч бүү хэл жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан билээ.  Учир нь тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг.

Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдаагүй бөгөөд 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлж байсан.

Харин өнгөрөгч наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ.

Нотлох баримтад авагдсанаар нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон тул өнгөрөгч аравдугаар сарын 23-ны ийнхүү яллагдагчаар татжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 43.242.243.2072019-12-10 14:15:15

Компаниа Нарсны хүү сансарын тоос гэж нэрлэх байж