“Нисдэг машин” төвийн дээврээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороонд орших “Нисдэг машин” авто засварын төвийн барилга дээрээс өөнгөрсөн шөнө /2019.12.08/ нэгэн эмэгтэй унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Энэ тухай дуудлагыг 03:34 цагт хүлээн авч, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдын хамт тухайн газарт очиж, “Нисдэг машин” авто засварын төвийн байшингийн дээвэр дээр сууж байсан 22 настай, эмэгтэй О-г аварсан байна.

О нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.

Сэтгэгдэл бичих