Сонгуулийн "50+26 хувилбар" Ерөнхийлөгчийн захиалга мөнүү?

      УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 50 жижиг тойрог гэдэг Ерөнхийлөгчийн санал гэж бодож байна. Танай намын дарга Ерөнхийлөгч хоёр нэг зүйл ярьдаг болсон. Сөрөг хүчнийг нухчин дарахыг яасан их хүсч байна вэ? хэмээн халаглаж суулаа. О.Баасанхүү гишүүний хэлсэнээр нухчин даруулчих гээд байгаа Ардчилсан намынхан энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойгоо тэмдэглээд завгүй байгаа. Эрх баригчид харин сонгуулийн тоглоомын дүрмээ тогтож, батлуулж авах гээд бас л завгүй сууцгаах шиг. Ингэхэд Сонгуулийн "50+26 хувилбар" Ерөнхийлөгчийн захиалга мөнүү?, Аль эсвэл аль эртнээс ахдаа гомдчихоод яваад байгаа О.Баасанхүү гишүүний балайрлуу? Магадгүй зөвхөн Ардчилсан нам гэхээсээ илүү өөр жижиг намуудаас хэд хэдэн эрээвэр хураавар УИХ-ын гишүүн цуглуулах нь манай Ерөнхийлөгчид хэрэгтэй байнауу, эс бөгөөс эрх баригч намын дарга У.Хүрэлсүхтэй хамт сөрөг хүчнийг нухчин дарах далд тохироо хийснүү гээд олон асуулт урган гарч байна. Хэрвээ тийм бол хэзээ хийсэн байж болох вэ,  МАНАН-тай тэмцэж байна хэмээх эхэн үеэсээ юу, аль эсвэл үнэхээрийн дургүй байсан Үндсэн хуулийн дутуу дулимаг  өөрчлөлтийг ёсчлон батлахын өмнө үү гээд олон таамаг гарч ирнэ.  Өрнөж байгаа үйл явцаас харахад эрх баригчид холимог тогтолцооны хэлбэр оруулах гээд даан ч болсонгүй дээ гээд л явчихмаар ажиглагдаж байгаа бол  Ардчилсан намынхан бид ийм зүйл, ийм ор нэр төдий зүйл хүсээгүй гэж хэлэх байдлаар "жижиг 76" хувилбараа хүлээж аваад явчих магадлал дэндүү өндөр ажиглагдаж байна. За тэгээд улс төрчид маань усалсан тойрог бүрээсээ ургацаа хураахаар хөдлөх нь байна шүү сонгогчдоо.

Н.Хулан

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dondog - 202.179.24.2422019-12-09 09:59:27

Neg Gurav hoyor neg yvaad bgaan bishuu oilgomjtoish dee

Zochin - 66.181.161.12019-12-09 07:35:26

Ter olon hunees 1 hun duguilna geed sandargah ymuu tegeed ter butehguiee

songogch - 150.129.141.1902019-12-09 07:27:31

Harj l bhaas daa