Сахал самбай уршиг тарьж мэднэ гэж эмч нар хэлж байна

Сахал самбайтай эрчүүд амьсгалын замын өвчин болон ханиад томуугийн вирусийн халдвар авах нь илүүтэй байдаг.  Тийнхүү эмч нар сахлынхаа ариун цэвэрт илүү анхаарал тавихыг зөвлөж байна. Эс бөгөөс  сахал самбай нь бичил биетүүд үржих хамгийн таатай орчин бүрдүүлнэ гэж хэвлэлд бичжээ.

Сахлыг  бүтэцээр нь шүүлтүүртэй харьцуулж болох талтай.  Сахал нь ямар нэгэн өвчин үүсгэж болзошгүй элдэв жижиг бөөмсийг бас саатуулж,  авч үлддэг байна. 

Энэ нь юуны өмнө тоос, ургамалын тоосонцор,  бактери, вирус  зэрэгт хамаатай.    Бактери, вирус нь намар-өвлийн улиралд онцгой  уршигтай.  Тодорхой температураас болоод   бичил биетүүд үржиж олширох таатай нөхцөл бүрддэг байна. Тухайлбал, эр хүний сахал нь нүүрэнд нэг ёсны “инкубатор” бий болгодог аж.

Сахалнаас болоод эдгээр өвчин үүсгэгч хүний биед нэвтрэх боломжтой юм.  Тухайлбал, амьсгалын замд ойр байдгаас болоод тэр.  Тийнхүү сахал самбайтай эрчүүдийн бие махбодь ханиад томуунд хамгийн эмзэг болдог гэж хэвлэлд бичжээ.

Цэр байнга гадагшилдагаас болоод энэ нь сахаланд үлдэж болох талтай.  Цэрэнд  бага ч болов хэмжээний өвчин үүсгэгч байдаг.  Өвчин үүсгэгчид сахалнаас  биед дахин орж, улмаар дахин халдвар үүсгэнэ.  Дөнгөж саяхан өвчилсөн тохиолдолд ч хүн  дахин өвчилж болно. 

Түүгээр ч үл барам,  сахал самбайтай эрчүүд бусдаас халдвар аваад зогсохгүй, ойр хавийн хүмүүсийг өвчлүүлж мэднэ.  Тэврэлдэх, үнсэлцэх зэргээр дамжин вирус тархаж болдог.

Хэрвээ эр хүн сахал самбайнаасаа салахыг бодохгүй байгаа бол,  сахлынхаа ариун цэвргийг тогтмол сахиж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих