Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндэт иргэн” боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.06/-нд болж өндөрлөлөө.

Хуралдаанаас Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шийдвэр гаргажээ. 

Түүний хувьд 2019 оны долдугаар сард болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртэж, 247 кг өргөсөн амжилтаар Дэлхийн рекордыг шинэчилсэн ба өөрийнх нь тогтоосон өмнөх рекорд 244 кг байсан юм.

Сэтгэгдэл бичих