Арабын нэгдсэн Эмират Улсын ЭСЯ-ны газрыг тусгай хэрэгцээнд авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь 61.4 хувийн саналаар баталлаа.

Уг тогтоолын төсөл нь Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай бөгөөд тус Элчин сайдын яам нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр хэмжээтэй газар худалдан авч, Элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг гаргасан нь ийнхүү баталгаажлаа.

Сэтгэгдэл бичих