Монголын Улсын Шадар сайд, “Газпром”-ын ТУЗ-ийн дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Монгол, Орос, Хятадын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ”Газпром” компанийн захирал Алексей Миллер нар гарын үсэг зурсан юм. Уг санамж бичигт байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тогтоох тухай тусгажээ.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл бичих