Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ

Хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан хөдөө хээр малаа хариулан яваад осгож нас барах, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж талбайд осгож нас барах тохиолдлууд мэдээлэгдсээр байна. Мөн гэртээ болон автомашиндаа угаартсан гэх мэдээлэл өдөр бүр хуулийн болон эмнэлгийн байгууллагад бүртгэгдсээр байна.

-МАШИНАА ХАЛААХ ЗОРИЛГООР АСААЛТТАЙ НЬ ЦОНХОО ХААЖ БИТҮҮМЖИЛСЭН БАЙСАН-

Хамгийн харамсалтай нь залуухан хосууд граж дотор автомашинаа асаалттай удаан байлгаснаас үүдэн угаартаж нас барсан хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн долдугаар хороонд нэгэн гражд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байжээ. Хэргийг шалгахад тухайн залуу хосууд болох эрэгтэй 26 настай Б, эмэгтэй 23 настай М нар нь 98.. улсын дугаартай марк-2 загварын автомашин дотор угаартсан байдалтай нас барсан байсан.

    Тэд тухайн өдрийн өглөөгүүр нас барсан байсан бөгөөд нас барах үедээ нүцгэн байсан тухай эх сурвалж мэдээлэв. Мөн автомашинаа асааллтай нь байлгахдаа цонх хаалгаа хаасан байсан ба гражийн хаалга мөн л хаалттай байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэн та угаарын хий ялгаруулдаг зуух болон автомашиныг удаан хугацаар битүүмжлэн хаахгүй байх, агаарын солилцоог тогтмол сэлбэж байх, өөрийгөө угаартаж болзошгүй эсэхэд хяналт тавих, бусад хэрэгслүүдийн аюулгүй байгаа эсэхийг шалгах зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих