Фукушимагийн цуурай: 2020 оны олимпийн цэнгэлдэхийг цацрагаас цэвэрлэж байна

Токиогийн “J-Village” цэнгэлдэх хүрээлэнг цацраг идэвхит бодисоос яаралтай цэвэрлэжээ. Спортын байгууламж Фукушима мужид байдаг бөгөөд  Токиогийн 2020 оны зуны олимпийн наадмын олимпийн галын буухиа чухамхүү эндээс эхлэх юм. 

Энэ нутгийн хувьд аюулгүй түвшин нь 0,23 микрозиверт байгаа ч,   цэнгэлдэхийн зарим хэсэгт цацраг идэвхит бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс үлэмжхэн их байгааг байгаль хамгаалах “Greenpeace” байгууллагын идэвхтнүүдийн хийсэн анхны хэмжилт харуулжээ. Энэ мэдээллийг засгийн гшазрын шинжээчид ч нотлосон байна. 

Тухайлбал,  эндхийн нэг хэсэг газрын гадаргууд цацраг идэвхит бодисын ялгаралт нэг цагт 71 микрозиверт,  энэ газраас нэг метрийн зайд цагт 1,7 микрозиверти байсан нь тодорхой болсон байна. Ийм үзүүлэлт нь Японы засгийн газарт  болгоомжлол төрүүлсэн  бөгөөд  тиймээс одоо “J-Village” цэнгэлдэхийн хавьд дахин яаралтай хэмжилт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

“Фукушима-1” атомын цахилгаан станцад ажиллаж байсан гамшигийн уршигийг арилгах мэргэжилтнүүд  энэ дэвсгэрт байрлаж байсныг тэмдэглэж байна. 2011 онд энд хамгийн дээд долоо дахь түвшингийн цацрагийн томхон осол аваар болсон билээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих