ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 85 НАСТАЙ ТАМИРЧИН Ц.РАДНААД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛОО ХАЙРЛААЧЭЭ


 

85 настай ахмад тамирчин Ц.Раднаа дахин нэг амжилт тогтоолоо. Тэрбээр Малайз Улсын Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээний  400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.



Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд Ц.Раднаа гуай өнөөдөр 200 метрт гүйнэ.


Өмнө нь энэ рекордыг Япон Улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ.


Өмнө нь Ц.Раднаа гуай Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчилсэн бахдам амжилт гаргаж,  ард түмнээ омогшуулж, огшоож чадсан юм.


Мөн 60 метрийн саадтай гүйлтийн төрөлд Итали, АНУ-ын тамирчдыг ялж, алтан медалиа ихэрлүүлсэн юм. Харин тэмцээний сүүлийн өдөр уртын харайлтын төрөлд дахин амжилт үзүүлж, төрийнхөө дууллыг гурвантаа эгшиглүүлсэн билээ. 
 

Австрали улсад болсон тэмцээнээс гурван төрөлд гурвын харайлт, 60м гүйлт, 80м саадтай гүйлт зэрэг гурван төрөлд дээд амжилтыг шинэчилсэн байна.


85 настай тамирчны амжилтуудын зах зухыг дурдахад ийм байна.


Гэтэл  85 насандаа Ази тив, дэлхийн аварга болтлоо гүйх нь байтугай одооноос нуруу ууц хөшиж, хөдөлж алхаж чадахгүй залуус олон. 80, 90  нас хүртлээ амьдарна гэдэг хүртэл аугаа том хөдөлмөр юм шүү.


Тэгвэл энэ гайхамшигт хүний хөдөлмөр зүтгэл, авъяас, чадвар, насыг нь хүндлэн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатар цолоо 85 настай Ази тив, дэлхийн аварга тамирчиндаа хүртээгээч гэж  www.bataar.mn сайт хэлж, уриалж байна. 


Мөн төр засгаас амжилт үзүүлсэн тамирдчидад олгодог мөнгөн шагналыг У.Хүрэлсүх сайд олгоно байхаа гэж найдаж байна.

 

Э.Саруул

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 103.57.94.1012019-12-06 08:37:46

чиний хүссэнээр болдгүй юм тийм сайн байсан бол залуудаа үзүүлэх байсан. 60 чавгац уралдахад.....

o - 73.200.190.1922019-12-06 05:09:52

soliorood bai psda...

Ахмад мастеруудын тэмцээн гэж гадаадад өөрсдөө мөнгөө төлөөд ордог инээдтэй тэмцээн болдог тэрийг их том зүйл гэж бодоод байх юм - 66.181.188.1472019-12-05 22:34:25

Зочин

з - 43.242.243.2092019-12-05 15:59:43

попорхоо болио

з - 43.242.243.2092019-12-05 15:59:43

попорхоо болио

usnii uhruud - 150.129.143.1752019-12-05 15:14:14

guzeegee unjuulsan usni uhruud 10 m guij chadahgui bj 85 tai huntei ataarhaad uhlee yu

Нэр - 202.126.89.1732019-12-05 15:12:29

Хөдөлмөрийн баатар олгоход Раднаа гуай арай л залуу байна. Ид амжилт хичээл зүтгэл хөдөлмөр гаргаж байгаа өнөөдөртөө өгөөд хэрэггүй. Олимпийн аваргуудаа яалаа магтаал мөнгөөр булаад энд тэнд дайлаад бэтгэл хтйх бололцоо олгохгүй ирэйдүүд авах байсан олон амжилт ажлыг нь алаад хаясан. Дараа нь өг . Зодог тайлангуут хөсөр хаядаг тэр үедээ өг

Нэр - 202.126.89.1732019-12-05 15:12:29

Хөдөлмөрийн баатар олгоход Раднаа гуай арай л залуу байна. Ид амжилт хичээл зүтгэл хөдөлмөр гаргаж байгаа өнөөдөртөө өгөөд хэрэггүй. Олимпийн аваргуудаа яалаа магтаал мөнгөөр булаад энд тэнд дайлаад бэтгэл хтйх бололцоо олгохгүй ирэйдүүд авах байсан олон амжилт ажлыг нь алаад хаясан. Дараа нь өг . Зодог тайлангуут хөсөр хаядаг тэр үедээ өг

уучлаарай - 202.21.116.1712019-12-05 15:02:00

Раднаа гуай биеэ бахархалтай авч яваа нь сайн хэрэг.Харин өндөр настнуудын уралдаан,хэт холын гүйх ч гэх мэтийн тэмцээн уралдаан нь албан ёсны дэлхийн спортын холбоонуудаас зарлагдсан тийм зүйл байдаггүй юм шиг байгаа юм.Энэ зохион байгуулагдсан тэмцээнүүдийг үзэж харах гэхээр ямарч боломжгүй. Сайн дурын хүмүүсийн нэгдэл хамтрагч бие биеэ дэмждэг олон нийтийн байгууллага байдаг юм болов уу? Уучлаарай Хөдөлмөрийн баатар энэ тэр ч арай байх аа.

Kkk - 66.249.82.1742019-12-05 14:10:06

Saruul aniaa joohon yum unshij sudalgaa hiij bj yum bicheldee iimerhuu ahmadiin temtseend orson hun bolgond medali ugdug hamgiin suuld orson ch er zorig daichin zorigiin altan medali gj ugdug zaluu daa amjilt uzuulj chadadgui bsan humuusiin huseliig bieluuldeg temtseen l dee hudulmuriin baatar ch utaggui l dee gavyaat bol ugchih heregtei udii nasandaa zaluuchuudad zuv ulger duurial bolj bgaa ni bol baharhal shuu urt nasalj udaan jargaarai ta

Зочин - 66.181.188.1472019-12-05 13:37:04

Арайч дэнднээ сэтгэлийн хөөрлөө дар

Zochin - 202.179.24.2422019-12-05 12:52:45

zuun huvi demjij bnaa

demjij bn - 150.129.143.1752019-12-05 12:46:56

mash zuv zuitei sanal bn hul gar maijiigaaad yun guih baitugai alhaj chadahgui guzeegee unjuulsan zaluus olon baihad ene bol amjilt