Ерөнхий сайд Москва хот дахь Д.Сүхбаатарын дурсгалд цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын төвд байрладаг “Метропол” хэмээх зочид буудлын гаднах дурсгалын самбарт цэцэг өргөлөө. 

Тус зочид буудал нь 100 гаруй жилийн түүхтэй төдийгүй Коммунист хувьсгалын их удирдагч В.И.Ленинтэй тэртээх 100 орчим жилийн өмнө Ардын засгийн удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар уулзаж, ОХУ-аас Монгол улсыг дэмжих гэрээнд гарын үсэг зурж байсан газар байсан гэдгээрээ Монголын түүхэнд холбогддог. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын багт багтсан албаны хүмүүс оролцлоо. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

b - 139.5.218.1232019-12-08 17:04:26

manaih ichmeer uamaa Linenni hoshoog ustgasan bdag. yamarch baisan mongoliin tuuh shde

ййй - 150.129.142.342019-12-05 14:37:26

Д.Сүхбаатар Ленинтэй уулзаагүй байдаг.