Санхүүгийн залилан, цахим луйврын шинжтэй гэмт хэргийн тоо өсжээ

Сүүлийн үед санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ өссөн байна. Тухайлбал, 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрчээ. Тэгвэл 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрсэн байна.


 Иймд иргэдийг болзошгүй залилан, луйвраас өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.


Дашрамд дурдахад, иргэдийг цахим луйвраас хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлжээ. Аян хэрэгжсэнээр иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах гэнэ.

Сэтгэгдэл бичих