Нууцлаг тэргүүн хатагтай Меланиагийн албан бус намтар хэвлэгджээ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампыг дэлхийн хамгийн нууцлаг, хачин жигтэй хэрнээ чимээгүй, гэсэн атлаа хэвлэлийнхний өмнө барьц алддаггүй, сонирхолтой гэж олон судлаачид хэлдэг. Магадгүй энэ байдал нь түүнийг сонжих сонирхогчдын тоог улам бүр нэмдэг байх.

. CNN агентлагийн сэтгүүлч, Цагаан ордны хэвлэлийн багийн гишүүн Кэйт Бэннет өөрийн мэдэх тэргүүн хатагтайн Словени улсад өнгөрүүлсэн хүүхэд нас, загвар өмсөгчийн амьдралаас Цагаан ордонд сууж тэргүүн хатагтай болсон бүхий л үеийг намтар хэлбэртэйгээр бичиж олонд хүргэхээр болжээ.

 

 

Америк орны түүхэн дэх хамгийн их шуугиан тарьсан төрийн тэргүүнүүдийн нэг Дональд Трамп бол түүний нөхөр. Энэ бүхний ард юу нуугдаж байгааг зохиогч албан бус намтар номоороо харуулахыг хичээсэн байна. . Меланиа өөрийн гадаад төрх, хувцас загварын сонголтоороо хүчирхэг, эрэлхэг байдлыг харуулдгаараа алдартай. Хурц мөр, нарийн бэлхүүс, цэргийн ногоон, тэнгисийн ягаан зэрэг өнгийг түлхүү сонгодог байна.

 

 

Амазонд 15 ам.доллараар зарагдаж эхэлсэн намтарт өнөөгийн тэргүүн хатагтайн хүчирхэг байдал, хэлсэн үгнүүдээс гадна бодит амьдрал дээр Иванка Трамптай чухам ямар харилцаатайг ч сөхсөн байна. Үнэн хэрэгтээ АНУ хоёр тэргүүн хатагтайтай, нэг нь Меланиа, нөгөө нь Трампын охин Иванка гэж ярих хүмүүс олон байдаг юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com  livetv.mn

Сэтгэгдэл бичих