Месси “Алтан бөмбөг”-ийн эзэн зургаа дахь удаагаа болов

Испанийн “Барселон” клуб болон аргентины шигшээ багийн  довтлогч Лионель Месси “Алтан бөмбөг” шагналыг зургаа дахь удаагаа хүртжээ.  Долоо хоног тутмын “France Football” сэтгүүл  энэ шагналыг  оны шилдэг хөлбөгчинд жил бүр гардуулдаг юм.

Тийнхүү Месси уг шагналын зургаа  дахь эзэн болж, ингэснээр Португалын Криштиану Роналдугаас (шагналыг таван удаагаа хүртсэн юм) түрүүлж байна.

Ноднин жил Мадридын “Реал” клуб болон Хорватын шигшээ багийн тоглогч Лука Модрич “Алтан бөмбөг”-ийг хүртсэн юм.  Тийнхүү арван жилийн хугацаанд Месси, Роналду хоёрын аль аль нь анх удаа уг шагналыг хүртээгүй билээ. 

Өнгөрсөн есдүгээр сард ФИФА Лионель Мессиг зургаа дахь удаагаа оны шилдэг хөлбөмбөгчнөөр  тодруулсан юм. Криштиану Роналду шилдэг тоглогчийн цолыг таван удаа хүртжээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих