Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн газрын нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбумаар үнэлж, зарах шийдвэр гаргалаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа. Мөн иргэдийн анхаарлын төвд байсан асуудлуудын нэг болох авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. 

Түүнчлэн “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэв. Тодруулбал “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр тооцоолон компанийн хуулийн дагуу санал болгон хувьчлах юм байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.181.188.147Уржигдар

Луйварчин Амарсайхан татвар нэмээд өөрөө авах н дээ

dash - 68.226.67.57Уржигдар

Duudlaga hudaldaa gesnee 20 terbumaar 49% iig avna gej