Үндсэн хуулийн цэцийн даргаар цэцийн гишүүн Н.Чинбатыг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болж,  Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдав.

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр  Монгол Улсын гавьяат хуульч цолтой. 

Н.Чинбат Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны зургаадугаар сарын 06-нд хуралдан, Н.Чинбатыг санал болгосон юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг  93.9 хувийн саналаар дэмжжээ.

Н.Чинбатын товч намтар:

  • 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  •  1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
  • 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч,
  • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх,
  • 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн,
  • 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллажээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.189.1582019-12-02 14:02:03

Төв Азийн өндөлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт ог байхгүй. Хамгийн бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ, Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Яам, агентлагт нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ.