Д.Эрдэнэбат: Ардчилсан нам холимог тогтолцоог дэмжиж байна

Сонгуулийн хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийнхэн яг одоо хуралдаж байна. Ажлын хэсгийн хуралдаанаас чухам ямар шийдвэр гарахыг бид мэдэхгүй. Ардчилсан намын хувьд сонгуулийн хуулийг Холимог тогтолцоотой байх ёстой гэдэг байр суурь дээрээ хэвээрээ байгаа. 

Ер нь бол 26+50 байна уу, 16+60 байна уу хамаагүй. Гол асуудал нь холимог тогтолцоог оруулах боломж байгаа бол бид нар дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ томсгосон можаритор, жижиг 76 тойрог сонгох нь эрх баригчдын асуудал. Мөн сонгуулийн хэд хэдэн анхаарах зүйл гарч болзошгүй байгаа. Өнгөрсөн сонгуулиар намын туг, дарцгийг энд тэнд байрлуулж болохгүй гэсэн маргаан өрнөсөн. Ийм жижиг зүйл дээр цаг алдмааргүй байгаа юм. Мөн сонгуулийн сурталчилгааны 18 хоног гэх хугацаа маш бага давчуу байсан. Энэ нь шинээр нэр дэвшиж байгаа дэвшигч өөрийгөө таниулах боломж бага, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах хугацаа олдохгүй гэсэн үг. Тиймээс үүн дээр анхаарах хэрэгтэй. Мөн шилжилт хөдөлгөөн болон саналыг тоолох тооллогыг асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.249.82.1702019-12-02 13:18:13

Danhaisan lalart hurald oroh uur garts baihgui