Ихэнх байршилд агаарын бохирдол бага байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-250 байна. Харин Нисэх, 100 айл орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 68-72 байгаа бол Мишээл экспо орчимд агаар цэвэр байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 103.229.120.1392019-12-02 17:07:41

Өчигдөр орой 19 цаг гэхэд 16р хороолол их утаатай л байсан даа