Арванхоёрдугаар сарын зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та дураараа аашлах, хүүхэд шиг зөрүүдлэх хандлагатай байна. Гэвч ажил хэрэг, бизнесийн үйл хэрэг танаас илүү ухаалаг шийдвэр гаргаж, хариуцлагатай байхыг шаардана. Оны сүүлчийн сар боловч та бүхэн ажил ихтэй, завгүй байх бололтой. Гэхдээ сарын хоёрдугаар хагасаас та баярын уур амьсгалд бүрэн уусаж, хангалттай зугаацаж цэнгэх болно. Он дуусахаас өмнө хүслийн жагсаалтаа гүйцээсэн эсэхээ эргэн хараарай. Харилцаа холбоо өргөжиж, танилын хүрээ тэлэх бөгөөд тэдний олонх нь ажил, бизнесийн түншүүд байна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард хайр дурлалын харилцаа адал явдалтай байна. Ганц бие хүмүүс гэр бүлтэйгээ ойрын харилцаатай эвсэл найз нөхдийн хүрээллээс хайраа олно. Бүл нэмэхээр хүлээж байгаа хүмүүс сайн мэдээ дуулна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд санхүүгийн асуудлаас болж бага зэргийн асуудал тулгарах бололтой. Харилцан нэгэндээ буулт хийж чадвал аливаа зөрчлийг газар авхуулахгүй шийдвэрлэх боломжтой. 

Эрүүл мэнд: Сарын 20-доос хойш өөртөө бага зэрэг амралт өгч, зөвхөн өөртөө төвлөрч, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эргэцүүлээрэй. Ирэх оныхоо төлөвлөгөөг гаргахын зэрэгцээ одоогийн өөртөө дүгнэлт хийхэд тохирно. Сэтгэл санаагаа эмчлэхэд чинь бясалгал, иог тусална. Эрүүл амьдралын хэв маягийг баримталж эхлэх хэрэгтэй. 

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард хувийн амбиц, карьерыг чухалчилж үзэх бололтой. Чи ажил албаны тал дээр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд харилцаа, хамтын ажиллагааны чадвараа гаргууд ашиглах хэрэгтэй болно. Нөхцөл байдалд зохицон ажиллаж, буруу ойлголтоос зайлсхийж чадах болно. Санхүүгийн байдал сайн байх бөгөөд орлогоо тодорхой хэмжээнд нэмэгдүүлж чадна. Хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулсан зүйлст мөнгө зарах хэрэгтэй. Хилийн дээс алхах, хол газар ажиллах санал хүлээн авч магадгүй. 

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүл, зүрх сэтгэлийн асуудлууд анхаарлын төвд байх болно. Одоогийн харилцаагаа дараагийн түвшинд гаргахын тулд тодорхой шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Гэхдээ жирэмслэх, хүүхэдтэй холбоотой асуудлыг хойшлуулсан нь дээр. Ганц бие хүмүүс энэ сард шинэхэн бас гал халуун харилцаа үүсгэхэд тохиромжтой боломж олон тохионо. Гэхдээ болгоомжтой байгаараа гал халуун хайр дурлал чинь удаан үргэлжлэхгүй байж мэднэ.

Эрүүл мэнд: Муу зуршлууд дээрээ зорилготойгоор ажиллаж, цоо шинэ амьдралын хэв  маягийг туршиж үзэхэд гэмгүй. Хоолой өвдөх, шүд өвдөх зэргээр амны хөндийн эрхтнүүд өвчилж мэднэ. Өөрт тохирсон дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг эмчийн заавраар ууж болох юм. Гэр бүлийн ахмад настай хүний эрүүл мэнд санаа зовоож мэднэ. 

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бусадтай нийцтэй байж чаддаг чанар чинь чамайг амжилт руу дагуулна. Энэ сард карьерынхаа чухал хэсгүүдэд онцгойлон анхаарч, ажлын стресст тэвчээртэй хандаарай. Гэхдээ санаа зовох хэрэггүй та хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлж чадна. Санхүүгийн байдал тогтворгүй байх бололтой. Үүнээс шалтгаалж гэр бүлийн гишүүд эсвэл хайртаасаа тусламж авахад хүрнэ. Мэргэжлийнхээ ур чадвараар ахин орлогоо нэмэгдүүлж чадах болно.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард ганц бие хүмүүс хамтран ажиллагч эсвэл алдар хүндтэй нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх бололтой. Ер нь энэ сарын турш хайр дурлалын романс үүсгэх боломжоор дүүрэн байна. Гэр бүлтэй хүмүүс хадам талынхантайгаа зөрчилдөх магадлалтай. Энэ зөрчлийн шалтгаан ихэнхдээ мөнгө санхүү, үл хөдлөхтэй холбоотой байна. Гэрлэсэн хосуудын сексийн харилцаа тааламжтай байх бөгөөд жирэмсэн болж магадгүй.

Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнд гайхалтай сайн байна. Бие галбиртаа онцгой анхаарал хандуулах цаг болсон байж магадгүй. Идэвхтэй хөдөлгөөн гэхээс илүү иог, сунгалтын дасгалаар хичээллэх нь үр дүнтэй байх болно. Хоолны хордлогоос болгоомжлоорой.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй байх бөгөөд энэ нь чамд таалагдах бололтой. Гэхдээ стресс, ядаргаанд өрттөлөө их ажиллах хэрэггүй. Санхүүгийн байдалд санаа зоволтгүй. Ажлаасаа эсвэл бизнесээсээ өндөр орлого олно. Харин бизнес эрхлэгчид хамтран ажиллагсадтайгаа хэл амаа ололцоход бага зэргийн асуудалтай тулгарч мэднэ. Сарын дундуур томоохон, ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх бололтой. 

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүсийн хувьд олон нийтийг хамарсан ажил эсвэл санаандгүй болзооны үеэр жинхэнэ хайраа олох боломжтой. Хоёр дахь амьдралаа зохиох гэж байгаа хүмүүсийн хувьд амжилттай болох магадлалтай. Өмнөх харилцаанаасаа чамгүй зүйл сурсан гэдгээ чи ойлгох болно. Хостой хүмүүсийн хувьд романтик уур амьсгал энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд жирэмслэхэд тохиромжтой. 

Эрүүл мэнд: Сэтгэл санаагаараа тайван, амгалан байж энэ сарыг өнгөрүүлээрэй. Иогоор хичээллэх болон бусад эрүүл мэндэд хэрэгтэй дасгал, хөдөлгөөн хийж байвал стрессээ бууруулахад чинь хэрэгтэй. Нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаа доголдох, өвчлөх магадлалтай.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөртөө итгэлтэй байж, хөрөнгө мөнгө ч арвин цуглах болно. Мөрөөдлийнхөө төлөө ажиллаж эхлэх эсвэл нэр хүндтэй их сургуульд элсэхээр шийдэх бололтой. Хамт олны үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын ачаар зорилгоо биелүүлж чадах болно. Хүслийн жагсаалтаа эргэн харж,  хийж амжаагүй зүйлстээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь таны амьдралыг илүү сайжруулах учир үл тоох хэрэггүй. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд буруу шийдвэр гаргах хандлагатай байна. Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдгийг санаарай.

Гэр бүл, хайр дурлал: Шийдэмгий байдал, тэвчээр шаардсан cap эхэлж байна. Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Таагүй нөхцөл байдлаас гэр бүлээ авч гарахын тулд танаас нэлээд тэвчээр шаардана. Гэр бүл таны хувьд маш чухал байх бөгөөд хүүхдэд тань таны тусламж хэрэгтэй болно. Баяр ёслолоор хайртайгаа хамт байх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэх магадлал өндөр байна. Ганц бие хүмүүс энэ сард хайр дурлал гэхээс илүү хөнгөн зугаа цэнгэлд автах бололтой.

Эрүүл мэнд: Сэтгэлзүйн зөвлөгөө танд хэрэгтэй байна. Сэтгэлийн тэнхээ өгөх зүйлсэд төвлөрч, бясалгалаар хичээллэх хэрэгтэй. Сэтгэл санааны таагүй байдал, хэт хөөрлөөр биедээ гэмтэл учруулах, эрсдэлтэй үйлдэл хийх магадлалтай байна. Зүүд зөнтэй байх болно.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэг, бизнес амжилттай, ажлын бүтээмж өндөр сар болно. Аялалд явах, суралцахад таатай. Танилын хүрээгээ тэлэх олон нийтийн үйл ажиллагаанд аль болох оролцох нь чамд ашигтай. Сарын эхээр ямар ажилд илүү цаг зарцуулах хэрэгтэйгээ эргэцүүлэн бодож, чухал ажилдаа төвлөрөөрэй.  Таны ажлын амжилт, ашигтай бизнесийн ачаар орлого нэлээдгүй нэмэгдэх тул санхүүгийн байдал тогтвортой байна.

Гэр бүл, хайр дурлал: Хайртайгаа хосоороо хол аялалд явах, зугаалах, үзвэр үйлчилгээ үзэх гэх мэтээр хамтдаа илүү их цагийг өнгөрөөснөөр бие биедээ улам ойртож, нялхарна.  Сарын эхний өдрүүдэд хайр дурлал, бэлгийн амьдрал идэвхтэй байна. Одоо байгаа харилцаа илүү сайжирч, сэтгэл ханамж өндөр байна. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ харилцаа эхлүүлэх бололтой.

Эрүүл мэнд: Сүүлийн хэдэн долоо хоногийн турш хуримтлагдсан стресс арилж, эрүүл мэндийн байдал сайжирч эхэлнэ. Өөдрөг сэтгэлгээ нэмэгдэж, асуудлыг сайн талаас нь харж эхэлнэ. Энэ нь таны сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Байгаль дэлхийтэй ойртуулах төрлийн спортоор хичээллэж, сайн амрахыг од эрхэс зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн хувьд хамтын ажиллагааны сар. Хүлээсэн үүрэг хариуцлага ихтэй ажилсаг хүний хувьд эхэлсэн ажил болгон гараас чинь амархан гарч, ажлын бүтээмж өндөр байна. Энэ сард ирээдүйгээ төлөвлөж,  шинэ ажил, бизнесийн төлөвлөгөө гаргахад анхаарч, өөрийгөө дайчлаарай. Харилцааны ур чадвар болон шийдвэртэй алхмууд чинь амжилт авчирна. Санхүү мөнгөний асуудалд эрсдэлээс зайлсхийж, тооцоолоогүй зарлагаас татгалзахыг хичээгээрэй. Мөнгө санхүүгийн байдал сайн, орлого ихээр орж ирсээр байх болно.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын амьдрал оргил цэг дээр хэвээрээ байна. Харилцаа чинь илүү романтик болж эхэлнэ. Хайртай хүн чинь чиний бүхэл бүтэн ертөнц мэт санагдаж, түүний хувьд чи бүхнээс түрүүнд тавьдаг хүн нь байх болно. Зарим хүмүүс хуучин харилцаагаа сэргээх бололтой. Гэвч энэ нь сайн үр дүнд хүрэхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бага зэргийг үл ойлголцол, асуудлыг хамтдаа шийдвэрлэснээр харилцан ойлголцол улам бэхжинэ. 

Эрүүл мэнд: Урам зориг өндөр байгаа үед дархлаа мөн дагаад сайжирдаг нь батлагдсан тул эрүүл мэндэд санаа зоволтгүй. Ажлын ачааллаас болж бага зэрэг ядрах бололтой. Харин өөрийн биш гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, халамжлаарай. 

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Амьдралд илүү ихээр дурлаж, сэтгэл санааны байдал тогтворжино. Удаан хугацаанд санааг чинь зовоож байсан асуудал шийдэгдэнэ. Бусадтай харилцах, өөртөө итгүүлэх чадвар өндөр байгаа тул хэн нэгнийг ятгах, бодлыг нь өөрчлөх, өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Мөнгө санхүүгийн тал дээр энэ сар их өгөөмөр байх болно. Цалин хөлсөө нэмэгдүүлэхийг хүсвэл тохиролцоонд хүрч чадна. Бизнесийн ашигтай гэрээ хэлцлээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой. 

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалд таатай сар. Таны өөртөө итгэлтэй, дур булаам байдал нэмэгдэж, хайрын харилцаанд илүү тааламжтай нөхцөл байдлууд бий болно. Ганц бие бол шинэ харилцаа эхлүүлнэ. Хосоо олсон хүмүүсийн хувьд хайртай хүнээ илүү сайн ойлгож дэмжих сэтгэлгээ давамгайлна. Гэсэн ч та заримдаа ганцаараа баймаар, хувийн орон зайгаа хадгалж үлдэх хүсэл төрөх бололтой. 

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Халуурах эсвэл янз бүрийн байдлаар үрэвсэлт өвчинд өртөх магадлал өндөр байна. Энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, биеэ тордож эхлэх хэрэгтэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил карьерын хувьд энэ сар бол цаашид үргэлжлэх өсөлт дэвшлийн эхлэл болох болно. Олон сайхан боломж гарч ирэх тул санхүү болон сэтгэл санаагаа бэлтгэлтэй байгаарай. Удаан хугацаанд хийхээр мөрөөдөж байсан ажлаа эхлүүлбэл амжилт дагуулна. Одоогийн орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх, орлогын шинэ эх үүсвэр бодож олох гэх мэтээр санхүүгийн байдал сайжирна. Мөнгөө зөв зохистой зарцуулахад анхаарлаа хандуулаарай.

Гэр бүл, хайр дурлал: Хэн нэгэнд хүчтэй татагдах, өөрийн болгохыг хүсэх гэх мэт сэтгэл хөдлөлүүд чамайг эзэмдэнэ. Хүссэн хүнээ өөрийн болгохын тул  та маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаагаа албан ёсны болгох санал хүлээж авах эсвэл шинэ харилцаа эхлүүлэх боломжтой.  Гэр бүлийн харилцаанд хүүхдийн асуудал чухлаар яригдана. Зарим тохиолдолд  хамаатан садны зүгээс дарамт ирж болзошгүй. 

Эрүүл мэнд: Стресс, маргаанаас болж гэнэтийн шийдвэр гаргах бололтой. Энэ нь таныг таагүй нөхцөл байдалд оруулж мэднэ. Осол аваараас болгоомжилж, ажлын ачааллаа хэтрүүлэлгүй биедээ анхаарал тавиарай.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны өөртөө итгэлтэй байдал, идэвх санаачилга  амжилт өөд хөтөлнө. Та өөрийгөө бүрэн дайчилснаар төсөөлж байснаас илүү үр дүнд хүрч чадна. Амжилтын амт таныг өөртөө улам итгэлтэй болгохын зэрэгцээ орлого тань тодорхой хэмжээнд өснө. Мөн нэр хүндийг дагаж, ажил бизнест олон боломж нээгдэх болно. Энэ сард та хангалттай хэмжээний мөнгө олж чадах тул санхүүгийн асуудлаа цэгцэлж чадна. Хүнд мөнгө зээлэхээс татгалзаарай. Магадгүй буцааж авахад хүндрэлтэй байх бололтой.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн тал дээр, заримд нь хайр дурлалын тал дээр жижиг асуудлууд тулгарна. Хайр дурлалын харилцаанд бодит байдал таны төсөөллөөс өөр байж магадгүй. Аливаа жижиг маргаан, санал зөрөлдөөн ч эцэстээ таны харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Тиймээс аль болох буулт хийж, тайван байхыг хичээгээрэй. Гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч мэднэ.

Эрүүл мэнд: Таны биед ноцтой өвчлөл байхгүй боловч ядаргаанаас үүдэлтэй эмгэг шинж тэмдэг ажиглагдах бололтой. Ажил, амралтаа зөв тохируулж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хорт зуршлаас аль болох татгалзахыг хичээгээрэй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгт өөрийгөө батлан харуулах хэрэгтэй. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлаарай. Энэ үед орлогоо хуримтлуулж, банкинд данс нээх хэрэгтэй. Гадаад сурахаар төлөвлөж байгаа бол тэтгэлэг хөөцөлдөхөд амжилттай болно. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай.  Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард зарим хүмүүс хайр дурлал, гэр бүлтэй холбоотой эцсийн шийдвэр гаргаж, амьдралаа цэгцлэх бололтой. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Гэхдээ хөндлөнгийн нөлөөлөл их байх тул хоёр биедээ итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. Ганц бие хүмүүс романтик нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадлалтай. Шинэхэн хосуудын харилцаа идэвхтэй бас романтик байдал давамгайлна.

Эрүүл мэнд: Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Стресс, санаа зовнил хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, бие махбодод хүндээр тусч болзошгүй.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон хүний хувьд энэ сар ажлын хувьд ачаалалтай, хүндхэн сар болно. Гэсэн ч энэ сард маш бүтээлч, ухаалаг, авьяаслаг, зохион байгуулалттай байх тул ажил хэрэг амжилттай байна. Бусдын нөлөө, үзэл бодол амьдралд чинь ихээр нөлөөлөх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сарын хоёрдугаар хагасаас сайжрах ба сүүлийн арав хоногийн үеэр нэмэлт орлого олох магадлал өндөр. 

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд сэтгэл ханамжтай, халуун дулаан уур амьсгал зонхилж, адал явдал, гайхалтай дурсамжуудыг бий болгоно. Бэлгийн дур хүсэл чинь дээд цэгтээ хүрч, сэтгэл зүрх чинь романтик хүслээр бялхах бололтой. Ганц бие хүмүүсийн хувьд урьд өмнө нь анзаарч харж байгаагүй хүмүүст гэнэт сэтгэл алдрах магадлалтай. 

Эрүүл мэнд: Энэ сард халдварт өвчин тусах магадлалтай учраас дархлаагаа сайтар дэмжээрэй. Хууч болон бүрэн эдгээгүй өвчин эмгэг бий бол сайтар эмчлэх шаардлагатай.

Сэтгэгдэл бичих