Владимир Маяковскийн түүвэр 790 мянган рубль хүрэв


Орос-Зөвлөлтийн нэрт яруу найрагч Владимир Маяковскийн "Дайн ба энх" шүлгийн түүвэр Петербургт дуудлага худалдаагаар 790 мянган рублиэр зарагджээ.Тэрээр уг түүврээ Лили Брикт дурсгасан бөгөөд "Лили!В.Мая.19.6.1" гэж бичээд цэцэг зурсан байж.Уг ном Петроградад 1919 онд хэвлэгдсэн юм.Түүврийн анхны үнэ нь л 790 мянган рубль байсан гэнэ.Лили Брик бол нэрт найрагчийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн  хүн билээ.

Сэтгэгдэл бичих