Хятадын сайт “нуугдмал” цөмийн гүрнийг илрүүлжээ

Хятадын  “Sohu” интернэт-порталд нийтлэгдсэн материалд жинхэнэ цөмийн зэвсэгтэй  гүрэн нь Орос, АНУ хоёр биш, харин энэ нь Япон юм гэж бичжээ.

Япон улс  атомын цахилгаан станц хөгжүүлэх шалтагаар зургаан мянган бөмбөг хийхэд хүрэлцэх хэмжээний цөмийн түлштэй болсон байж мэдэх юм гэж порталын өгүүлэлд дурдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японыг цөмийн зэвсэгтэй болохыг хориглосон хэдий ч,  шаардлагатай нөхцөлд энэ орон энхийн зориулалттай технологийг үндэслэн ийм зэвсэг түргэн зуур үйлдвэрлэж чадна гэж өгүүлэл бичигч үзэж байгаа ажээ. 

Түүнчилэн тэр  Японы цэргийн хүчин чадлын тухай бичихдээ,  тус орныг байлдах чадвараар нь дэлхийн топ-10 улсын тоонд оруулсан байна. Наран улсад  анхааралтай хандаж, түүнийг дутуу үнэлэхгүй байхыг тэр бүс нутгийн бусад орон, түүнчилэн цэргийн чадавхиараа хүлээн зөвшөөрөгдсөн гүрнүүдэд уриалжээ. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих