Боливийн ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын дундуур болно

Боливид ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын дундуур болох аж.Энэ талаар тус улсын сайд Херсес Хустиниано мэдэгджээ."Сонгуулийн үйл ажиллагаа 120 хоногийн хугацаатай байна.Энэ хугацаанд эхний болон хоёр дахь шатны санал хураалтыг эцэслэн тоолж,гэрчилгээ олгоно.Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын дундуур болно гэдэгт итгэж байна" хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралес ард түмний олон удаагийн эсэргүүцлийн жагсаалын дараа 11-р сарын 10-нд огцорсон билээ.Түүнийг Мексикт улс төрийн орогнолоор очсоноос хойш сенатор Жанин Аньес ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй.Мөн 11-р сарын 24-нд Боливийн парламентийн доод танхим анхны хэлэлцүүлгээр Э.Моралесийг төрийн  ямар нэг албан тушаалд дэвшихийг хориглосон хууль баталсан юм.

Сэтгэгдэл бичих