Н.Номтойбаяр яллагдагчаар татсаныг эсэргүүцэж цагдаад хандав

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга асан Г.Батхүү Төрийн ордонд  нас барсан хэрэг гарсан билээ. Талийгаач Төрийн ордонд явж байхдаа зарим гишүүнтэй уулзаж, өрөөнд нь ороод гарсан бөгөөд Г.Батхүү агсны хамгийн сүүлд уулзсан гишүүн нь Н.Номтойбаяр байсныг мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр “Миний хувьд уг хэрэг явдал болдог өдөр талийгаач Г.Батхүүтэй хамт Засгийн газрын ордны яг энэ коридороор ярилцаад хамт алхаад явж байсан. Мэдээж бид өмнөх парламентад хамт ажиллаж байсан. Мөн ижилхэн авто спортоор хичээллэдэг, сонирхолтой гэдгийн хувьд талийгаач “дүүгийн өрөө хаана билээ” гээд миний өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Бид тэр үеэр Монголын “Off-Road” холбооны ажлын талаар ярилцсан” гэж байв.

Тэгвэл сүүлийн үед Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандаж, хүсэлт хүргүүлсэн байна.

Тэрээр хүсэлтдээ “Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр миний бие 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г.Батхүү агсантай Төрийн ордонд таарсан тухай цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

10 дугаар сарын 31-ны  өдөр МБА-ны хэлтсийн дарга Эрдэнэбилэг надтай уулзаж, “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи угаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2 заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй...” гэв.

Тус өдрийн буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр миний бие НПГ-ын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж, сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу? Гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн. /Шүүх шинжилгээний 1156 тоот дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг “...тархины цус харвал” гэж тогтоосон/

Гэтэл НПГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд, гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг дурджээ.

Миний бие 05 дугаар сарын 19, 30-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг архи хэрэглээгүй гэж мэдүүлсэн бөгөөд 06 дугаар сарын 18-ны өдөр ахлах мөрдөгч Н.Энх-Амгаланд өгсөн гэрчийн дэлгэрэнгүй мэдүүлэгтээ “Талийгаач хундагалж өгсөн архийг уусан илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй” гэж мэдүүлснийг, мөн бусад гэрчийн мэдүүлэгт “...талийгаач уугаагүй юм шиг байсан” гэж тус тус мэдүүлснийг харгалзан үзээгүй. Мөн тогтоолд талийгаачийн тухайн өдрийн 14:45:58 цагт Төрийн ордонд ирснээс хойш 18:50 цагийн орчимд надтай таарах хүртэлх хугацаанд хаана, хэнтэй уулзаж явсныг дурдаагүй, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан “... ходоодны шингэнд 5.5 промнлли спирт илэрсэн” нь манай  өрөөнд байсан архи мөн эсэхийг шинжилж тогтоогоогүй байна.

Тэгээд ч надад талийгаач архи уусан эсэхийг үлээлгэж тогтоох драгер, цусны шинжилгээ хийх лабораторийн төхөөрөмж байхгүй бөгөөд амыг нь ч үнэртэх боломж байгаагүй учраас өөрт анзаарагдсанаа л бодитоор мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй.

Иймд, Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтаа НПГ-т гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ.

эх сурвалж : itoim.mn


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 202.131.242.2542019-11-29 20:08:19

энэ хүн тэгээд хэрэг хийсэн хүн үү? сэрдэгдсэн хүн үү? их л олон янзын хүн амины хэрэгт холбоотой гэж гүтэглэг дандаа л явж байх юм яасан хүн гэхээр ингээд байдаг юм бол их хурлийн гишүүнтэй тойрог булаалдаад элдэв худал мэдээ мэдээлэл тарааж байдаг бүлэг этгээд байгаа юм биш үү. хуулийхан энэ дээр дорвитойхон ажлаад илэрүүлэх боломжтой биз дээ. энэ залуу хүнд хэцүү байгаашдээ.

үйлийн үр - 66.181.161.862019-11-29 13:06:58

Амьд үхдэл гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж байна уу даа чи

үйлийн үр - 66.181.161.862019-11-29 13:06:58

Амьд үхдэл гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж байна уу даа чи

- 182.160.32.2022019-11-29 11:26:24

Ийм амьтаныг дахиж л сонгож болохгүй шүү