Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өснө

2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өснө. Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмснээр амьжиргааны доод түвшин ч дагаад өснө. Энэ хэмжээг Үндэсний статистикийн хорооноос жил бүр шинэчлэн тогтоодог юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

з - 64.119.17.702019-11-28 18:00:28

хаанаас энэ мөнгийг олох вэ