American Music Awards 2019: Улаан хивсний онцлох гоёлууд

Лос-Анжелес хотын цагаар ням гарагийн орой 49 дэх удаагийн "American Music Awards" шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. AMA нь “Grammy” болон  “Billboard music awards”-ийн дараа эрэмбэлэгддэг Америкийн 3 том хөгжмийн шагнал гардуулах ёслолын нэг юм. Ялагчдын нэрс эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд Шон Мендес, Камилла Кабельо нар энэ зуны супер хит “Senorita” дуугаараа шилдэг дуэтийн шагнал хүртсэн бол шилдэг шинэ залуу уран бүтээлч төрөлд Билли Эйлиш, шилдэг хамтлагийн төрөлд Өмнөд Солонгосын BTS хамтлаг нар ялагч болоод байна. 

Харин энэ нийтлэлээрээ бид AMA-ийн улаан хивсний ёслол дээрх хамгийн онцлох гоёлуудыг түүвэрлэн хүргэж байна. Нэлээдгүй хугацааны турш уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Селена Гомезийн өмссөн Версачигийн бадмаараг ногоон өнгийн бариу даашинз улаан хивсний хамгийн онцлох бөгөөд нүд булаам гоёл байж чадлаа. Мөн энэ жил 6 номинацид нэр дэвшээд буй дуучин Билли Эйлишийн гоёсон Бюрбери брендийн классик лого бүхий хослол, “Handmaid’s tale” цувралыг санагдуулахуйц металл толгойн гоёл, дуучин Сиарагийн Белмейнийн гүн цэнхэр өнгийн хослол, дуучин Камиллагийн Оскар Де Ла Рентагийн биеийн өнгөтэй үдшийн даашинз гээд өөр олон төрхүүд ч гоёмсог бөгөөд өвөрмөц сонголтууд байж чадсан юм. 

1. Селена Гомез

2. Тейлор Свифт

3. Дуа Липа

4. Холзи

5. Лиззо

6. Сиара

7. Билли Эйлиш

8. Кейша

9. Пост Малоне

10. Шон Мендес

11. Кристина Агилера

12.  Камилла Кабельо

Сэтгэгдэл бичих