Хорт хавдрыг 99 хувийн нарийвчлалтайгаар оношилдог шинэ арга боловсруулжээ

Японы “Toshiba” корпорац хорт хавдрыг цусны шинжилгээгээр 99 хувийн нарийвчлалтай оношилдог шинэ арга боловсруулснаа мэдэгджээ.

Оношилгооны энэхүү аргаар хорт хавдрын эсийг цусанд шингээдэг кодчилолгүй жижиг РНХ молекулуудын төрөл, бөөгнөрлийг илрүүлдэг байна. Шинжилгээг хийхэд ердөө нэг дусал цус, хоёр цаг орчим хугацаа шаардлагатай бөгөөд “Toshiba” компанийн мэргэжилтнүүд ийм шинжилгээ хийхийн тулд оношилгооны чип бүхий зөөврийн төхөөрөмж бүтээсэн байна.

Дээрх шинжилгээгээр ходоод, хөх, элэг, улаан хоолой, нойр булчирхай, гэдэс, давсаг зэрэг 13 төрлийн хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжтой гэнэ. Хэд хэдэн хүүхдэд хийж буй шинжилгээний мөчлөг дууссаны дараа оношилгооны шинэ аргыг нь өргөнөөр хэрэглэнэ гэж “Toshiba” компанийн мэргэжилтнүүд найдаж байгаа аж.

Японд сүүлийн жилүүдэд хорт хавдар туссан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор түүнтэй тэмцэх шинэ аргыг идэвхтэй судалж байгаа юм. Японы мэргэжилтнүүд эн түрүүнд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх оношилгооны аргыг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд үүний тулд хиймэл оюун ухааныг илүү өргөн ашигладаг болжээ.

эх сурвалж:zuvnews

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.57Өчигдөр

good