Жүдочид 12-рт оров

Японы Осака хотод Олон улсын жүдо бөхийн холбооны сүүлчийн "Их дуулга" тэмцээн өндөрлөлөө.Багийн дүнгээр эзэн орныхон 11 алт,8 мөнгө,15 хүрэл медальтайгаар тасархай тэргүүлсэн бол Франц,ОХУ,Гүрж,Узбекистан удаалжээ.Харин хоёр хүрэл медаль,нэг долдугаар байртай манайхан 12-рт орсон байна.Хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин,олимпын мөнгөн медальт,дэлхийн аварга Д.Сумъяа 57 кг-д,гавьяат тамирчин,дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр 73 кг-д хүрэл медаль авсан билээ.

Сэтгэгдэл бичих