Хакүхо эзэн хааны цомыг 43 дахиа гардав


Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон ёкозүна Хакүхо  озэки Такакейшог ёрикиригээр ялж,14 даваа,нэг унаатайгаар өндөрлүүллээ.Тэрээр тэмцээний хоёр дахь өдөр маэгаширагийн манлай бөх Дайэйшод ялагдсан билээ.Тамаваши урьд нь хоёр давж,ес унасан маэгашира Саданоумиг барьцгүй түлхэж,найм дахь даваагаа авснаар тавиас дээш хувийн амжилт үзүүлэв.Харин Дайшёохо маэгашира Ишиурад шитатэнагэгээр ялагдан,гурван даваа,12 унаатайгаар башёг дуусгалаа.Жюүрёогийн зүүн жигүүрийн манлай бөх Азүмарюү С.Тодбилэг сүүлийн өдөр Миторюүг ёрикиригээр ялж,11 даваа,дөрвөн унаатай болсноор дэд зиндаанд дөрвөн бөх аваргын төлөө нэмэлт барилдаан хийх болов.Азүмарюү 25 минутад хоёр барилдаан хийж,Икиойг ёрикиригээр,Кайсэйг уватэнагэгээр яллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.126.89.1122019-11-25 09:28:19

Япон улсын иргэн эзэн хааныхаа цомыг хүртэв гэж бичээч