Хакүхо түрүүлэх болзлоо нэг өдрийн өмнө хангав


Кюүшюү башёгийн 14 дэх өдөр ёкозүна Хакүхо сэкивакэ Митакэумиг давбал түрүүлэх болзлоо нэг өдрийн өмнө хангах байлаа.Их аварга энэ боломжийг алдсангүй,урьд нь ес ялж,гурав дийлдсэн өрсөлдөгчөө сотогакэ буюу мордох мэхээр давав.Энэ нь түүний 43 дахь түрүү юм.

Гэмтэлтэй ч шүд зуун тэсэж буй Дайшёохо нутаг нэгт,жюүрёо Чиёшёомад уватэдашнагэгээр,Тамаваши комүсүби Эндод ёритаошигоор ялагджээ.Тамавашигийн даваа,унаа тэнцсэн бол Дайшёохогийнх 3:11.

Тэмцээний сүүлчийн өдөр  Дайшёохо зүүн жигүүрийн маэгаширагийн 11 дэх бөх Ишиуратай,Тамаваши барууны маэгаширагийн найм дахь бөх Саданоумитай,Хакүхо зүүний озэки Такакейшотой барилдана.

Сэтгэгдэл бичих