Хүн бүрийн мэддэггүй фюрер, Ева Браун хоёрын 16 жилийн амьдралын тухай баримтууд


Адольф Гитлертэй хамт өнгөрүүлсэн бүх 16 жилд Ева Браун өөрийгөө Германы хамгийн аз жаргалтай эмэгтэй хэмээн үздэг байжээ. Надад германы бүх эмэгтэй атаархадаг гэж  17 настайдаа фюрертай учирсан бүсгүй шударгаар үзэж байсан байна.

Ева Гитлертай танилцахдаа гэрэл зурагчны туслахаар ажиллаж байжээ. Гитлер том хөхтэй хатагтай нарт дуртайг мэддэг байсан Браун хөхний даруулгандаа зориудаар оймс хийж эхлэсэн гэдэг.

Фюрер дурламтхай нэгэн байсан тухай элдэв домог мэт яриа одоо ч  яригдаж байдаг.  Тэрээр Еваг байнга шахуу мэхлэдэг байсан хэмээн үздэг. Браунтай хамт байх хугацаандаа түүнийг наад зах нь найман эмэгтэйтэй янаг  амрагийн явдалтай байсан гэлцдэг.  Гитлерт хаягдахдаа эдгээр эмэгтэй бүр  амиа хорлох гэж оролдож байжээ.

Олны дунд Еваг Гитлерт  сайн гэдгээ харуулахыг эрс хориглож байсан бөгөөд учир нь фюрер ганцхан  түүнийх биш, харин германы бүх иргэнийх гэж харагдах ёстой байж. Гэвч бусад эрийн дунд Ева бүжиглэж, тэдэнтэй аальгүйтэж болдоггүй байсан гэнэ.

“ЕВ” гэсэн нэрийн  хээ  үсэг бүхий Брауны хөх ягаан өнгийн түрсийкийг олон арван жилийн дараа 2016 намар дуудлага худалдаанд тавьжээ. Гитлерийн эхнэрийн энэ өмдийг дайны сүүлчээр америкийн нэг цэрэг  хоргодох байрны нэгнээс олсон байна. Үүнийг дуудлага худалдаагаар 3600 ам. доллараар худалджээ.

Гитлертэй хамт амиа хорлосон 1945 оны дөрөвдүгээр сарын тэр  өдрөөс өмнө Браун амиа хорлох гэж нэг бус удаа оролдож байсан байна. Эхлээд нэг удаа Браун зүрхэн тушаа газраар цээж рүүгээ  бууджээ. Тэгэхэд фюрерын эхнэрийг аварч чадсан байна. Хоёр дахь удаагаа Браун нойрны 35 ширхэг  эм уужээ. Гэртээ харьж ирсэн эгч нь Еваг санаандгүй аварсан байна.

Б.Атар

 

 

 

Сэтгэгдэл бичих