Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ

Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтоор гарах гээд дөрвөн мянга орчим ачаатай машин дараалал үүсгэн зогсож байгаа гэх мэдээллийг тус аймгийн Засаг дарга өглөө.

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж борлуулалт зогсон, Ганц мод боомтын талбайнууд дүүрч татан авалт сүүлийн 7 хоногт өдөрт 1000-200 болж буурчээ. Монгол талдаа буюу Гашуун сухайт боомт дээр тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсчээ. Үүнийг дагаад эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдээд байгаа юм. "Иймд Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох, тээврийн компаниуд хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар амраах зэрэг арга хэмжээнүүдийг шуурхай авах шаардлагатай байна" гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ.

Сэтгэгдэл бичих