Дайшёохо гурав дахь даваагаа авлаа

Кюүшюү башёгийн 12 дахь өдөр Дайшёохо Ч.Шижирбаяр жюүрёо Ягог ёрикиригээр,Хакүхо М.Даваажаргал комүсүби Эндог хатакикомигоор ялав.Дайшёохо гурван даваа,есөн унаатай болсон бол Хакүхо 11:1.Тамаваши Б.Мөнх-Оргил өрсөлдөгчдөө унаснаар даваа,унаа нь тэнцсэн юм.Түүний өчигдрийн учраа комүсүби Аби байсан юм. Өнөөдөр Дайшёохо баруун жигүүрийн маэгаширагийн ес дэх бөх Ютакаяматай,Тамаваши,Хакүхо хоёр зүүний комүсүбинүүд болох Хокутофүжи,Аби нартай тулна.

Сэтгэгдэл бичих