Дөрвөн хүүхэдтэй байсан хосууд гурван ихэр хүүхэд төрүүлж, өнөр өтгөн айл болжээ

    Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь гардуулжээ. 


 Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл гурван ихрээр бүл нэмж, долоон хүүхдийн аав, ээж болсон юм. 

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хайрлан хамгаалах Дэлхийн хүүхдийн өдрөөр гурван ихэртээ Монгол Улсын төрсний гэрчилгээг нь гардуулж байгаадаа туйлын бэлгэшээлтэй байна” гээд гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, нийгмийн асуудлын хүрээнд буцалтгүй мөнгөн тусламж, халамжийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. 

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээж, дэвтрийг нь гардуулав.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

tehhhhh - 64.115.111.1642019-11-21 21:19:01

haha harin tin. ali ni ch bish yum bishu

jessy - 79.182.110.222019-11-21 18:08:04

Khumuus zurag avkhuulakh durtai yumaa... zovkhon khosuud mon khuukhduud n l zurgan deer baival.... odoo ene olon khunees eej aab n ali n bolj taarch baina khun bur zurgan deer zaaval garakh shaardlagagyi shuu dee