Цахилгаан автомашины борлуулалт олон улсад хоёр сар дараалан буурчээ

БНХАУ-ын эдийн засаг удааширч байгаа энэ үед олон улсад цахилгаан автомашины борлуулалт хоёр дахь сардаа дараалан буурлаа.

Бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурч, 444 мянга болсон талаар Цэнэг хураагуур судлалын хүрээлэн мэдээлсэн байна. Тухайлбал: Европт 126 мянга, БНХАУ-д 113 мянга, АНУ-д 64 мянган автомашин тус тус худалдаалагджээ. Цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч БНХАУ дахь автомашины борлуулалт буурсан нь үзүүлэлт тааруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих