Улаанбаатар-Бээжин чиглэлд хөөрсөн МИАТ-ын онгоц ослын буулт хийжээ

    Өнөөдөр өглөө МИАТ ХК-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаартай нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн ч 40 орчим минутын дараа буцаж газардсан байна.  Учир нь агаарын хөлөгт техникийн үзлэг хийх шаардлага гарсан тул 08:01 цагт хөөрсөн онгоц 08:42-д хэвийн газардсан талаар МИАТ ХК-иас мэдээллээ. Иймд тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийгээд 11:00 цагт Улаанбаатараас Бээжингийн чиглэлд хөөрсөн байна.

Сэтгэгдэл бичих