Ж.Батзандан: 800 хятад иргэнд цахим казино ажиллуулах эрхийг Монголын албан тушаалтнууд зөвшөөрсөн байсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 800 иргэнийг хэн оруулж ирсэн талаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:


     Монгол Улсын Засгийн газрын хоёр сайдтай Хуан гэдэг БНХАУ-ын иргэн 2019 оны аравдугаар сарын  12-15-ны хооронд уулзсан. Улмаар тэр Хуан гэх хятад хүн 800 хятадыг оруулж ирсэн байна. Ингэхийн тулд Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч нарын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад цахим казино явуулах талаар ярилцаж, манай дарга нар зөвшөөрсөн байна. Монголд орж ирсэн хятадууд нь Камбожоос хөөгдсөн хүмүүс юм байна. Энэ хэрэгтэй холбогдсон Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байгаа юм байна. Харин монголд болсон баривчилгааны өмнөх долоо хоногт Хуан гэх хятад нь хилээр гарч зугтсан байна. Уг хэрэгт холбоотой өөр хоёр хятад нь зугтаж яваад Замын-Үүд дээр баригдсан гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг тагнуул, цагдаагийхан анхнаасаа мэдэж байж. Мөн ГХЯ ч мэдэж байсан байна. Тэднийг нийт 53 халхавч компани байгуулж жуулчны визээр оруулж иржээ. Одоо 14 хүн нь 461-р ангид хоригдож байна. Энэ хэргийг хууль шүүхийнхэн нууцын зэрэглэлтэй гэж байгаа ч нуугаад байж таарахгүй учир би илчилж байна.


Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гүтгэсэн хэрэг шүүх дээр байсан. Шүүх шийдвэрээ гаргаж намайг буруугүй гэдгийг тогтоосон. Шүүх миний талд шийдвэрээ гаргасан. Түүнчлэн "С.Зоригийн хэргийг шалгах" түр хороо тагнуулын байгууллагынхантай уулзсан. Сонсгол хийсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг ХЭҮК тогтоосон. Олон улсын байгууллага ч тогтоосон. Улмаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох боломж бүрдсэн. Тиймээс дээрх хэргийг буцааж, задлах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

z - 202.126.88.492019-11-21 15:06:46

Enhtuvshin gej neg nohor daanch neg visagui bolgono geed uheh gej baigaa yum shig zutgeed baisan yumaa ter