Ерөнхийлөгч асны хүүг хөнөөжээ

Германы ерөнхийлөгч асан Рихард фон Вайцзеккерийн хүү,эмч Фриц фон Вайцзеккер мягмар гарагт Берлиний Шлосспаркын эмнэлэгт лекц уншиж байхдаа хутгалуулж нас барсан тухай RBB телерадиокомпани мэдээлэв.Хүн амины хэрэг Баруун Берлиний Шарлоттенбург дүүргийн эмнэлэгт орон нутгийн цагаар 18.50-д гарсан байна.

Түүнчлэн лекцэнд суугсдын нэг нь гэмт хэрэгтэнтэй ноцолдож,хүнд бэртээд,эмнэлэгт хүргэгдсэн аж.Цагдаагийнхан алуурчинг газар дээр нь саатуулсан ба мөрдөн байцаалт үргэлжилж буй.
59 настай талийгаач Шлосспаркын эмнэлэгт ерөнхий эмчээр 2005 оноос ажиллаж байгаа бөгөөд мягмар гарагт  элэгний асуудлаар лекц уншиж байжээ.Хохирогчийн аав Рихард фон Вайцзеккер 1984-1994 онд Германы ерөнхийлөгчөөр ажилласан ба дөрвөн жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих