Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалтад хамрагдлаа

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг хэвшүүлэх зорилгоор жолооч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн мэдээлэл болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутам анхаарч ажиллах сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 19-ний өдрүүдэд шалгалт авч, суурь түвшинг тогтоож, үнэлэх ажлыг зохион байгууллаа.

Шалгалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 560 жолооч батлагдсан удирдамж, хуваарийн дагуу хамрагдсан юм.

Сэтгэгдэл бичих