Ц.Нямдорж: Оюутолгой төслийг зогсоовол хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана

Хууль зүйн сайд Ц.Нямдорж Оюутолгойн асуудлаар болон Дубайн гэрээг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Оюутолгойн төслийн хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний дүн. Эзгүй талд Монголын засгийн газраас нэг ч төгрөг заралгүйгээр үйлдвэр боссон. Далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио тинто компани, дагасан компаниуд, гадаадын 15 банк оролцож далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэнд 15000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20000 аж ахуй нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл. Намайг Хуульзүйн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани Монголын Засгийн газар хооронд асуудал яригдсан. Хөрөнгө оруулагч талаас гурван асуудал ярьсан.

-Нэгдүгээрт танай УИХ гэрээг зогсоох шийвэр гаргах гээд байна. Танай байр суурь мөн үү гэж

-Хоёрт танай Захиргааны хэргийн шүүх дээр гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байна. Танай байр суурь мөн үү гэж

-Гуравт татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ асуудлыг эвийн журмаар шийдье гэсэн. Манайх албан ёсны хариу өгөхгүй байсаар хоёр жил болсон.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад тэр гэрээг хүчингүй болгочихлоо. Ингээд Оюутолгой төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Ээ асуудлыг өчигдөр Аюулгүйн зөвлөлөөс ярьсан. Ямар ч байсан УИХ-аар ярьж байгаад эцсийн хариугаа өгь гэж ярилаа. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна гэдэг. Хөрөнгө оруулагчдын зүгээс танай оронд 9 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Бидэнд та нар юу өгсөн юм бэ гэсэн хоёр талын шахаасанд орсон талаараа компанийн төлөөлөгчид нь ирж ярьсан.

Би энэ төслийг цаашид үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Энэ бол Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австралитай, Дэлхийн банктай, Олон улсын Валютын сантай харьцах харьцаа тасрах учраас санаа зовж байна. 

Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал маш өндөр. Тэгээд ялагдаад зардал төлөөд, хөрөнгө оруулалтыг буцааж төлөөд, үйлдвэрийг зогсоогоод, энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Ирээдүйд авч болох байсан ашгаа ч эд нар нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Иймд улсыг ийм хүнд байдалд орууж болохгүй.

Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ дөрөв орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт авчихаад байгаа нь бас үнэн. Хүний юм авчихаад аваагүй гэж зугаталтай биш яах юм. Ёстой л бандан тас гэдэг зүйл 2015 онд болсон. Тэр үед Ч.Сайханбилэг ерөнхий сайд байх үед тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Худлаа гэж зугатах уу. Ийм байдал бий болсон учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулалтын ТУЗ хуралдаж энэ төслийг цаашид явуулах уу үгүй юу гэдгийг ярих гэж байна. Тэнд ажиллаж байгаа 15000 иргэний амьдрал юу болох вэ. 20000 аж ахуй нэгжийн амьдрал юу болох вэ. Хэт нь энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал хэн хожих вэ. Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардах. Рио тинто гэдэг компани чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг. Энэ компанийн цаад талд Английн хатан хааныг дагасан улсууд байдаг. Энэ улсуудыг тойрсон Европын холбоо байгаа. Дэлхийн том банкууд байгаа. Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байна" гэв. 

Эх сурвалж:zaluu.com Б.Бурмаа

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Үнэн - 202.9.44.1202019-11-24 21:15:14

ОТ-ыг зогсоохгүй бол түүнээс ч их хохирол амсана. Баялагаа алдаад дээр нь олон тэрбумын өрөнд орсноос зогсоогоод баялагтайгаа үлдээд өрөнд орсон нь дээр. Нямдорж аймхай хүүр юм. Хятадууд довтолбол улс орон илүү хохирно гээд бууж өгөх нь ээ новш чинь. Хохирлоос айхгүй ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой шүү дээ. Мэдээж ямар ч тэмцэлд хохирол амсана. Айгаад суугаад байж болохгүй.

зочин - 139.5.219.122019-11-24 12:52:35

Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!

зочин - 139.5.219.122019-11-24 12:52:16

Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.

зочин - 139.5.219.122019-11-24 12:51:50

Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.

зочин - 139.5.219.122019-11-24 12:51:33

Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.

зочин - 139.5.219.122019-11-24 12:51:00

Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.

зочин - 139.5.219.122019-11-24 12:50:16

Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын эдийн засгийн луйварчдаас салах цаг болсон.

зочин - 139.5.219.122019-11-24 12:49:37

Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.

зочин - 139.5.219.122019-11-24 12:49:04

Инженерүүд удирддаг улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Харин инженерүүдэд дэлхийн аль ч улсад, аль ч газар нэгэн адил алгебрийн болон дифференциаль тэгшитгэлүүдээр, зураг, схемээр томъёологддог байгалийн болон техникийн асар хүчтэй хуулиуд үйлчилдэг. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. Иймд инженерийг шүтдэг улс орнууд Хятад шиг хөгжсөөр ирсэн, харин эдийн засагч, хуулчидыг шүтдэг улс орнууд Монгол шиг дампуурсаар ирсэн. Энэ бол дэлхийн түүх.

зочин - 139.5.219.122019-11-24 12:48:38

Хуульч, эдийн засагч бол мэргэжил биш. Учир нь энэ дэлхийд байгалийн шинжлэх ухаан, техникийн шинлэх ухаан гэж л байдаг болохоос хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж төгс юм огт байхгүй, Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж нэрлээд байгаа тэр зүйл нь яг л уран зохиол, үлгэр шиг юм байдаг гэдгийг дэлхийн Нобелийн шагналт агуу эрдэмтэд нэгэнтээ тогтоожээ. Тэгэхээр Нямдорж бол ямар ч мэргэжилгүй, зүгээр л хоосон чалчигч нэгэн.

зочин - 139.5.219.122019-11-24 12:48:19

Монголд "Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь хуульч гэгддэг Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л дуртай гүү, ингэ, үнээ, хонь, ямааг үнэрлэж явдаг азарга, буур, бух, хуц, ухна мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын буян. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.

Агор - 182.160.0.2482019-11-21 08:25:46

Ахмад настай хүнийг багалзуурддаг Болорчулууны сэтгэл мэдрэлийг шалгуулах ёстой. Эв эрүүл хүн лав биш. Монголын эдийн засгийг сүйрүүлэх санаа балайчулуунд байх шиг. Ц.Нямдорж бол монгол төрийн чухал баганы нэг юм. Түүнийг 2020 онд дахин УИХ -д сонгох ёстой.

Үнэн - 202.9.45.1562019-11-20 23:24:37

Олон жил төрд байсан хүмүүс ингээд л хичнээн шударга гэсэн ч луйварт гар хөл нь хутгалдаад байх юм. Нямдорж шударга хүн бишээ. Эхнэрээ хотын захиргаанд арихны тусгай зөвшөөрөл өгдөг албан тушаалд тавина гэдэг шударга хүний шинж яавч биш. Одоо ОТ өмөөрөөд байгаа нь ард түмнээсээ урваж байгааг харуулж байна. Гүндалайн хэлээд байсан хятадын тагнуул гэдэг нь нээрээ үнэн юм болов уу. Шударга царайлаад хор хутгах юм.

Нннннн - 182.160.32.2022019-11-20 14:42:20

Энэ хүн Монголын жинхэнэ дайсан

зочин - 66.181.161.972019-11-20 14:20:50

угаасаа саарал жагсаалтанд орчихоод өөрсдөө ард түмнийг ийм бдалд оруулчихаад өөрсдөө төлөхгүй юу, Ажилчдаар худлаа түрий барихаа боль ард нь 3 сая гаруй хүмүүсийн эрх ашиг яригдаж бна