Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв

Монгол Улс "саарал жагсаалт" -д орсонтой холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн билээ.

Улмаар асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж эхлээд байх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан.

Тэгвэл эх сурвалжуудын өгч буй мэдээллээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө УИХ-ын даргад гаргасан байна.

Монголбанкны одоогийн удирдлагыг Монгол Улсыг саарал жагсаалтад оруулснаар гадна эдийн засгийн өсөлттэй өнөө үед төгрөгийн ханшийг алдсан, нэг банк дампуурсан, эрт арга хэмжээ авч чадаагүй гэх мэт асуудалд буруутгаж байгаа билээ. 

Сэтгэгдэл бичих