Цөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ

      "1969 оны гуравдугаар сард Даманы арлын (өнөөгийн Хятадын) хавьд хятад, зөвлөлтийн хилчдийн хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн  хоёр орны хооронд  цөмийн дайн гарахад хүргэж мэдэх байсан юм" гэж  америкийн “The National Interest” сэтгүүлд бичжээ. 

     “Энэ будлиан  ЗХУ, Хятадыг цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж болох дайны ирмэгт аваачсан билээ. Гэвч хоёр долоо хоногийн сөргөлдсөний эцэст  мөргөлдөөн намжсан юм” гэж сэтгүүлд тэмдэглэсэн байна. 

     Энэ мөргөлдөөнд зөвлөлтийн тал Хятадыг ялах боломжтой байсан ч, ингэх шаардлага байгаагүй бөгөөд учир нь Хятадын нутаг дэвсгэр, тэр олон хүн амыг яахаа ЗСБНХУ мэдэхгүй  байсан юм гэж сонинд бичжээ. 

       ЗХУ энэ мөргөлдөөний талаар Вашингтоны засаг захиргааны баримтлаж байсан байр суурийг судлаад, АНУ  ЗСБНХУ-ыг биш, харин Хятадыг дэмжих магадлал их  юм гэсэн дүгнэлт хийснийг сэтгүүлд дурдсан байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.57Өчигдөр

Orosiig muuldag humuusiig estoi oilogdoggui um Mongol tusgaar uls bolsoniig l helehed boloo biz Esvel orosoo muulaad hytadiin mongol baih baisan uu Erguu UHER MONGOL

зочин - 103.26.195.86Өчигдөр

1969 оны энэ үйл явдлыг мэдэхгүй байж сэтгэгдэл бичсэн инээдтэй. АНУ өнөөдөр тийм дайн хүсээд байгаа бололтой юм. Ирак, Афганистан, Сирид өдөөсөн дайнаас хүртсэн ашиг нь бага байгаа юм байлгүй

зочин - 103.26.195.86Өчигдөр

1969 оны энэ үйл явдлыг мэдэхгүй байж сэтгэгдэл бичсэн инээдтэй. АНУ өнөөдөр тийм дайн хүсээд байгаа бололтой юм. Ирак, Афганистан, Сирид өдөөсөн дайнаас хүртсэн ашиг нь бага байгаа юм байлгүй

Нэ - 103.26.193.195Уржигдар

Дайнч оросууд яаж нэг галаа зогсоов. Дандаа л зэвсэг хөөцөлдсөн улс шүү