С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь "Капитал" банктай хамааралгүй

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 онд нийгмийн даатгалын тэтгэврийн сан улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврийг олгож байна. 2016 оны сүүлчээр Засгийн газар Олон улсын валютын сантай /ОУВС/ хамтран нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-д өргөн барьж, 2017 оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хууль батлагдаж байсан. 2020 онд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэж байна. Ингэснээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээ 13.5-15 хувь болно. Хувь хүний буюу даатгуулагчийн хувь хэмжээ 14.5 хувь болж байгаа. Сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэдийн хувь хэмжээ 12.5 хувь болно гэсэн үг.

ОУВС-тай хамтарч, өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан хуулийн зарим нэг асуудалд иргэдийн зүгээс нилээд шүүмжлэл гарч байна. Нөгөө талаас бодит байдалд хэрэгжих үндэслэл муу байна гээд хуулинд зарим өөрчлөлтийг оруулсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай манай яам хамтарч, ажлын хэсэг гаргаж үзээд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлсэн нь Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилийн судалгаанаас харахад Монгол хүний дундаж наслалт жилд 3.5 сараар нэмэгдэж байдаг. Энэ тухайд “бодит байдлаас давсан ийм хуулийн заалтад өөрчлөлт орсон байна” гээд жилд тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлэхээр өөрчлөлт оруулсан байгаа.

Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулах ёсгүй

Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулна гээд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар бууруулах ёсгүй. Даатгалд шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд ирэх жилээс сайн дурын даатгалд хамрагдагчдыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлүүлэх хууль хэрэгжинэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь, малчдын 20 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 70-80 хувь нь энэ шимтгэлээс гадна яваад байна. Хуулийг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалд хамрагдах хүрээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа бөгөөд ирэх жил улсын төсвөөс авах татаас 200 орчим тэрбум төгрөгөөр буурах хандлагатай байна.

УИХ-аар 2020 оны төсөв болоод нийгмийн даатгалын сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиндаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдаж авах ба Монголбанкны үнэт цаас худалдаж авдаг байх эрхийг нэмэгдүүлвэл нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн арилжааны банкинд байршуулж, эрсдэлд оруулахаас зайлсхийж Монголбанкны үнэт цаас авдаг байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаа нь Капитал банкинд үүссэн өрийг барагдуулах гэсэн үйл ажиллагаа гэж хэвлэл мэдээллээр яваад байна. Тийм үйл ажиллагаа байхгүй. Капитал банктай холбоотой асуудал 2019 оны хавар үүссэн асуудал гэтэл Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай хууль өмнөх Засгийн газрын үед буюу 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Энэ банкны асуудал нийгмийн даатгалын сангийн тайланд авлагаар бүртгэгдээд явж байна” гэв.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mongolhvv - 192.82.77.1272019-11-26 21:15:02

tenegtee saidaa hervee kapital bankind baisan 245 terbum mongo baisan bol 600 terbumaar niigemiin daatgal dutah uu daa.dutsan ch 300 terbumaart ch dee.ingej hudalaa teneg hvn huurch bgaa yum shig yum yriaad baih yumaa..

JM - 203.91.112.142019-11-16 13:53:27

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлүүлэх хууль хэрэгжинэ. үүнээс үүдэн тэтгэвэр авагчид дахин нэмэгдэх учир НДСангийн алдагдал дахин нэмэгдэх болно. Сонгуульд малчдаас санал авах намын санаа. Урьд нь дампуурч байсан банкууд НДС мөнгийг идэж ууснаас татвар төлөгч иргэд байгуулагад дарамт их ирж байна.

JM - 203.91.112.142019-11-16 13:53:23

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлүүлэх хууль хэрэгжинэ. үүнээс үүдэн тэтгэвэр авагчид дахин нэмэгдэх учир НДСангийн алдагдал дахин нэмэгдэх болно. Сонгуульд малчдаас санал авах намын санаа

Od - 182.160.38.1642019-11-15 10:05:15

Za za ene said tatvar nemsen ni Kapital banktai holbootoi gej helchih ym bol margaash ogloo ni ymuu esvel helsen oroigoo l ajilaasaa halagdana shuu dee ene bol 100% unen

Хэнчбиш - 203.91.115.492019-11-15 07:25:41

Валютын санд өгсөн амлалтын дагуу шимтгэлийг энэ удаа нэмэхээс яах вэ Харин.хөдөлмөррийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэннтэф холбогдуулан хувь хүний орлоггын албан тэтвараас чөлөөлөх босгыг өндөрсгөж балансжуулах нь Таны санаачилж хийх ажил бизээ

Хэнчбиш - 203.91.115.492019-11-15 07:25:41

Валютын санд өгсөн амлалтын дагуу шимтгэлийг энэ удаа нэмэхээс яах вэ Харин.хөдөлмөррийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэннтэф холбогдуулан хувь хүний орлоггын албан тэтвараас чөлөөлөх босгыг өндөрсгөж балансжуулах нь Таны санаачилж хийх ажил бизээ