Үзмэрч Н.Мягмаржав: Тусламж хүссэн хүмүүсийн сэтгэл тайвшраад явахыг харах л сайхан даа


Уншигч та бүхэнд нэгэн үзмэрч бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.Цахим ертөнцөд "Үзмэрч Мийгаа"хэмээх хаягтай тэрээр чатаар үздэг юм.

-Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө танилцуулаач...

-Намайг Нямцогтын Мягмаржав гэдэг.Архангай аймгийн Чулуут суманд 1994 онд төрсөн.Аав ээж,ах дүү,найз нөхөд гээд ойр дотныхон маань Мийгаа гэж дууддаг.

-Ингэхэд та яаж яваад үзмэрч болчхов оо?

-Манайх лам,үзмэрч удамтай л даа.Ер нь удмаа дагасан гэж болно.

-Хэзээнээс үзэж хардаг болсноо мэдсэн бэ?

-Долдугаар ангийн сурагч байхдаа мэдсэн ч тухайн үед нэг их ач холбогдол өгөөгүй.

-Өөрт чинь яаж мэдэгдэв?

-Гэрийнхэндээ ямар нэг таагүй зүйл тохиолдохыг их сайн мэдэрдэг байсан шүү.Долдугаар ангийн хүүхэд би нэг өдөр ахыгаа хөлөө гэмтээж байна гэж зүүдэлдэг юм.Тэгсэн нөгөөдөр нь ах мориноос унаад хөлөө хугалчихсан байсан.

-Танайхан үзмэрч болоход чинь дургүйцээгүй юу?

-Анх "Үзмэрч болно" гэхэд аав маань их л дургүйцдэг байлаа,"Тийм зүйл байхгүй шүү,тэгж ярихгүй" гээд л.Харин би сонин дээр маань мэгзэм,тарни гарсан байвал хайчилж аваад л уншиж залбирдаг хүүхэд байсан.

Ээж бид хоёр ааваас нууцаар тэр сайн лам,энэ мундаг бөө гэсэн олон хүн дээр очсон ч "Наад хүүхэд чинь бөөгийн талаас юм уу шарын талын мундаг сахиустай юм байна.Би зааж сургаж чадахгүй ээ" гээд л буцаана.Эцэст нь нутгийн нэг лам ах дээр халгаж халгаж очлоо доо.Замдаа залбираад л,мэддэг маань,тарниа уншаад л."Юу яриад байгаа хүүхэд вэ?!" гэж загнах вий гэж айсандаа тэр шүү дээ(инээв).Тэгээд очиж уулзахад огт загнаагүй,харин ч эсрэгээрээ тун сайхан хүлээж авсан шүү.

-Багшийнхаа талаар ярихгүй юу...

-Нутгийн минь мундаг лам Дэмчигхорол гэдэг хүн байдаг юм.Манай багш малчин гаралтай,аав, өвөө нь мундаг лам хүмүүс байсан юм билээ.Нутаг усныхан нь сайн мэднэ.

-Та юугаар яаж үздэг вэ?Бусад үзмэрч,мэргэчээс ялгарах онцлог чинь...

-Багшийнхаа өгсөн есөн зоосыг гүйлгэж бас эрхи татаж үзнэ.Бусад үзмэрчээс ялгараад байх юм юу байх вэ дээ.Бүгдээрээ л бусдын сайн сайхны төлөө зүтгэж яваа элч нар гэж би боддог.Ер нь өөрийгөө бусдаас илүүд үзэж дөвчигнөх дургүй ээ.

-Харин ч сүүлийн үед мөнгөний төлөөх үзмэрчүүд,бөөнүүд улам олшроод байгаа юм биш үү?

-Энэ талаар сайн мэдэхгүй юм аа.Гэхдээ их мөнгө нэхдэг үзмэрч,бөө нар байдаг юм билээ."Өнөөдөр л заслаа хийлгэхгүй бол үхнэ шүү.Засал нь 250 мянга,400 мянга" гээд бусдыг сэтгэл санаагаар унагаж,мөнгө санхүүгийн асуудалтай болгодог гэнэ буужээ.Түүгээр ч барахгүй "Босго давах л юм бол үхнэ" энэ тэр гэж хэлдэг Гандангийн урдуур суудаг "философич" нар бий.Бусдын хувь тавилан,хүний үхэж сэхэхийг шийдээд гүйгээд байдаг бурханлаг нөхөд юм даа,өөр юу гэх вэ.

Эцэст нь хэлэхэд амьдрал чинь ямар байх,юу хийхийг тань өөрөөс чинь өөр хэн ч шийдэхгүй шүү.

-Зарим хүн их мөнгөөр бөө болдог гэсэн...

-Миний хувьд багшдаа хадаг,сүүтэй л очиж байлаа.Багш маань надаас элдэв юм нэхээд,хараад байдаггүй ээ.

-Та ямар ч хүнийг анх хараад тодорхойлж чадах уу?

-"Намайг үзээд өгөөч" гээд ирсэн тохиолдолд чадна шүү.Тэрнээс биш харсан,таарсан хүн бүрийг тэгж шинжээд тодорхойлоод байдаггүй.

-Танд ямар хүмүүс ханддаг вэ?

-Миний тухай дуулж сонссон,хүнд хэцүү асуудалтай,гарц гаргалгаа хайсан улс л ирнэ дээ.Жаргаж байгаа хүн "Би жаргаж байна.Нэг үзээдэхээч" гэж ирэхгүй нь мэдээж.Тусламж хүссэн хүмүүсийн сэтгэл тайвшраад явахыг харах л сайхан даа.

-Хараал жатга хийлгэх гэсэн хүмүүс ирдэг үү?

-Үгүй дээ,тийм зүйл хийдэггүй болохоор тэр үү "Хараал жатга хийгээд өг" гэж ирдэггүй.Алив зүйлд үр бас төлөөс байдаг юм шүү дээ.Хэрвээ сэтгэлдээ чин үнэнийг өгүүлээд,бусдад тэр мэт сэтгэлээс өгүүлбээс танд амар амгалан байхын үр сууна.Эсрэгээрээ бусдын жаргалыг булааж эдэлбээс та хэзээ нэгэн цагт төлөх төлөөстэй болно.Хүчээр авсан ч адил.

-Олны танил хүмүүс үйлчлүүлдэг үү?

-Одоогоор үгүй ээ,уулзаж учрах учигтай хүмүүстэйгээ таарч л явна.

-Ингэхэд өөрийгөө үзэж байв уу?

-Үгүй ээ,багшдаа үзүүлдэг юм.Бас зүүдэнд маань зөн бууна.

-Таныг нас тогтсон эмэгтэй болов уу гэж бодож байлаа.Гэтэл...

-Тийм үү?(инээгээд)Би 20 настайдаа энэ зам руу алхаж ороод зургаан жил болж байна.

-Аливааг урьдчилан мэддэг үү?

-Байнга биш ээ.Юу,ямар үйл явдал болох гэж байгаагаас шалтгаалж шууд харагдах тал бий.Ер нь сахиус шүтээн л зүүдэнд зөгнөл харуулдаг юм.

-Таны үнэ хөлсийг сонирхвол...

-Чатаар бол 10 мянгаар үздэг.Харин ирж үзүүлэх юм уу засал хийлгэж,ном уншуулахад тогтсон үнэгүй,өглөгөөрөө л.Тэгээд ч энэ замыг мөнгөний төлөө биш чадлынхаа хэрээр бусдад туслах гэж сонгосон юм шүү дээ.

-Тэгвэл таны авсан хамгийн том өргөл гэвэл...

-Нэг удаа арван настай хүүд туслахад ээж нь цаасанд боосон өргөл барьсан юм л даа.Би ч тухайн үедээ доторхыг нь үзсэнгүй.Хариад тахилынхаа өмнө тавих гэсэн чинь ах маань "250 мянган төгрөг байна шүү дээ.Чи хүнд тусласныхаа хариуд ийм их мөнгө нэхээ юу?Хүнээ байж байгаа юм байна даа" гээд их зэмлэсэн.Би ч "Мэдээгүй шүү дээ" гээд л  өнгөрсөн.Ер нь би өргөл барьцыг харах,тоолох дургүй шүү.Багш маань "Шуналтай болчихдог" гэж хэлж байсан юм.Хамгийн том өргөл гэвэл тэр л байна даа.

-Яагаад чатаар үзэх болов?

--Утасны цаанаас чатаар үзнэ гэж юу байсан юм бэ  гэдэг бодолтой хүн олон бий.Тэдний үзэл бодлыг өөрчлөхийн тулд бас зарим хүн утсаар,чатаар үзнэ гээд үзмэрчийн нэр хүндийг унагаж байгаа болохоор яг нэг жилийн өмнөөс фэйсбүүк чат нээсэн юм.

-Чатаар үзэхэд тухайн хүний ямар мэдээлэл хэрэгтэй вэ?Ер нь хэр оновчтой хариу өгдөг вэ?

-Нэр,төрсөн он,жил нь бас гэрэл зураг нь байхад болно.Хамгийн гол нь ойрын хугацаанд авахуулсан зураг байх хэрэгтэй.Тэгээд л надад ирж байгаа болон ирсэн бүх мэдээллийг хэлж өгдөг.Харин алдаад,зөрөөд байх тохиолдол тун ховор доо.Зуун хувь гэж үзвэл 98 хувийг нь алдалгүй хэлдэг гэж болно.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

b-sar b-sar - 150.129.143.62019-11-15 10:55:39

mundag ohind shvv

horloo - 202.179.14.222019-11-15 09:35:36

amjilt dvvde myndag shv

Chimedee - 202.126.88.21210 цагийн өмнө

Mundag sn ohin hvnd setheleesee handdagt ih bayrladag ym shvv dvvdee

Day has ugnuu - 192.82.70.1610 цагийн өмнө

Xaan baidag fun be yajl uulzax be tuslaach

Day has ugnuu - 192.82.70.1610 цагийн өмнө

Xaan baidag fun be yajl uulzax be tuslaach

Санчир - 66.181.161.5911 цагийн өмнө

Хамгийн гол нь Тэнгэрээс заяасан бэлэгэнд би хэээмжүүр тавиж үнэ тооцоо нэхэх эрх байхгүй ээ гэж хэлдэгт л баярладаг даа.

Ганжаргал - 202.126.88.18712 цагийн өмнө

Мундаг хөөрхөн сайхан охин байдаг шүү. Би зүгээр л зөнгөөрөө яваад очсон. Их баярладаг шүү

otgonjargal - 192.82.78.6214 цагийн өмнө

mundag sain vzdeg hvvhed de dvvdee ulam ih amjilt hvsey